Япон улсаас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана

 Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш буюу 10-нд Улаанбаатараас хөөрч, иргэдээ татан авна.

     Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм.

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)