Сэрэмжлүүлэг

2020.10.08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй, Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.08-ны өдөр 19.10 цагийн орчимд Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 38 км/ газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.

2020.10.09-ний өдөр Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар /сумын төвөөс урагш 8 км/ шороон замд УАЗ-469 маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 394 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хайртай хүмүүсийгээ хамгаалж оролцохыг анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)