Нийслэлийн өдрийн барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо.Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосон. Нэгийн даваанд улсын харцага А.Бямбажав аймгийн начин Б.Ундрахад, улсын начин Ду.Батбаяр аймгийн начин С.Эрдэнэсайханд, улсын начин Ч.Цогбаяр аймгийн начин О.Гантулгад, улсын начин Б.Гончигдамба аймгийн начин Р.Эрдэнэбаярт тус тус өвдөг шороодсон бол хоёрын даваанд улсын харцага А.Цацабшир аймгийн харцага Б.Ганбаатарт, улсын начин Ц.Лхагвасүрэн аймгийн харцага Ө.БатОршихт, улсын начин Ц.Одбаяр аймгийн арслан Д.Тангадад тахим буулгасан юм.

18 дахь удаагаа зохион байгуулагдсан нийслэл хот үүссэний 372 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” клубын бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, “Булган хангай” дэвжээний бөх улсын начин Э.Энхбат үзүүрлэсэн. Харин шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат “Ховд” дэвжээ, “Пума” группийн бөх улсын заан Ц.Мягмарсүрэн, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Булганхангай дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан М.Өсөхбаяр нар шалгаран үлдсэн байна.

Б.Номуун
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)