ЭМЯ: Хоёр хүнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэрчээ
- 2020-10-13
- Нийгэм
- 0

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 234 мянган хүн эдгэрчээ.

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнд коронавирус илэрчээ.
Харин 1 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.
