Кикбоксын шигшээ тэмцээн өнөөдөр эхэллээ

Монголын кикбоксын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран Бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын шигшээ тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Монголын кикбоксын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран Бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын шигшээ тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Спортын төв ордны А танхимд болж буй кикбоксын шигшээ тэмцээний медалийн эзэд энэ ням гарагт тодрох гэнэ. Бүх ард түмний спортын их наадмын хөтөлбөрт кикбоксын төрөл анх удаа багтан орж байгаа аж. Өнөөдөр өглөө 07:00 цагаас 11:00 цагийн хооронд тамирчдын жинг баг тус бүрээр үзлээ. Ингээд багуудын сугалаа явагдсанаар эхний тулаан 11 цагт эхлэв. Урьдчилсан байдлаар 23 байгууллагын 180 гауй кикбоксчид шигшээ тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Мөн энэ удаагийн тэмцээнийг Монголын кикбоксын холбооноос анх удаагаа “Дижитал” системээр шүүх ажээ. Бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын шигшээ тэмцээнд хэрэглэгдэх стандартад нийцсэн хувцас хэрэглэлийг ч энэ холбооныхон сайтар бэлдэж тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)