Ж.Нарантунгалаг Адриан Пангтай тулалдана
- 2011-10-31
- Спорт
- 0
Хятадын тусгай захиргаатай бүс нутаг Макаогийн “Хят” зочид буудалд
тулааны спортын “Legend Fighting Championship” холбооны зургаа дахь
удаагийн хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож
байна.Хятадын тусгай захиргаатай бүс нутаг Макаогийн “Хят” зочид буудалд тулааны спортын “Legend Fighting Championship” холбооны зургаа дахь удаагийн хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Тэмцээний дунд жингийн дэлхийн аваргын төлөө манай тулааны тамирчин Ж.Нарантунгалаг Австралийн тамирчин Адриан Пангтай тулалдахаар болжээ.
Манай тамирчин мэргэжлийн рингэд найм тулалдан зургаад нь ялалт байгуулж байсан бол дэлхийн аварга Австралийн тулаанч Адриан Панг мэргэжлийн тулаанд 28 удаа хүч үзэн, 19-т нь ялалт байгуулж байсан туршлагатай нэгэн аж. Аваргын төлөө тоглолтод А.Панг ялах магадлал өндөр гэж спортын шинжээчид үзэж байна.
Учир нь Ж.Нарантунгалаг сүүлийн арван сарын хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцоогүй аж. Түүнчлэн тус тэмцээний хамгийн хөнгөн жингийн төрөлд оролцож буй манай тамирчин Д.Батгэрэл хэсгийн тоглолтод Хонконгийн тамирчинтай таарч тоглохоор болсон байна. Тоглолт тус бүр нь таван минут, гурван үеэр явагдаж байгаа аж.
Э.Жаргал

Сэтгэгдэл (0)