Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид ОХУ-д зочилно
- 2012-04-25
- Дэлхий
- 0
Сирийн сөрөг хүчин Өөрчлөлт, чөлөөлөлтийн ардын фронт /ӨЧАФ/ бүлгийн төлөөлөгчид энэ сарын 26-27- нд ОХУ-д зочлохоор болжээ.
Сирийн сөрөг хүчин Өөрчлөлт, чөлөөлөлтийн ардын фронт /ӨЧАФ/ бүлгийн төлөөлөгчид энэ сарын 26-27- нд ОХУ-д зочлохоор болжээ. Үүнээс өмнө Сирийн сөрөг хүчин болох Ардчилсан өөрчлөлтийн төлөөх үндэсний хамтын ажиллагааны бүрэлдэхүүний төлөөлөгчид болон тус улсын Гадаад харилцааны сайд Валид Муаллем Москвад зочилж Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзаж байсан юм.
ӨЧАФ-ийн төлөөлөгчдийн багийг Кадри Жамил ахлах бөгөөд 26-нд Москва хотноо Сергей Лавровтой уулзахаар тохиролцсон байна. Хэдийгээр ОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар АльАссадын эсрэг бослого дэгдсэнээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг босогчдыг өөгшүүлж байна гэж нэг бус удаа шүүмжилж байсан ч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг дэмжсэн юм.
Кадри Жамил “Сирийн дотоод хямралыг энхийн замаар зогсооход Москва чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Башар АльАссад Кофи Аннаны төлөвлөгөөг хүлээн авсан ч хэрэгжилтэд саад учирч байна. Учир нь Сирид сөрөг хүчний олон нам, бүлэг үүссэн. Тэдний хооронд ашиг сонирхлын төлөөх тэмцэл өрнөж байгаагаас хүчирхийлэл зогсохгүй байна” гэжээ. Тэрбээр энэ асуудлаар Кремлийн эрх баригчдаас туслалцаа хүсэх гэнэ.

Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)