АНУ-ын сенатчид виз олгохоос татгалзлаа

Афганистаны Засгийн газар АНУ-ын конгрессийн гишүүн Дана Рорабахерийг нэвтрүүлэхээс татгалзсан байна. Уг шалтгаанаа албаныхан “Сенатчийн энэ үйлдэл үндэсний эв нэгдэлд аюул учруулж болзошгүй” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Афганистанд энхийг сахиулж байсан АНУ-ын цэрэг тус улсын олон иргэний аминд хүрсний улмаас хоёр орны харилцаа муудаад байгаа юм. Д.Рорабахер конгрессийн гадаад харилцааны хорооны даргаар ажилладаг бөгөөд өнгөрөгч 20-ны өдөр Арабын нэгдсэн эмиратын Дубай хотоос Афганистаны нийслэл Кабул уруу нисч чадаагүй байна.
Сенатч Д.Рорабахер Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайг Засгийн газрын төвлөрлийг задлаж байна хэмээн өмнө нь нэлээд хэдэн удаа шүүмжилж байжээ.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)