Руби Берлусконигоос таван сая евро авсан гэнэ

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони марокко гаралтай Карима Эль-Махроуг хэмээх бүжигчин охинтой нэр холбогдоод нэлээд удаж байгаа билээ.
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони марокко гаралтай Карима Эль-Махроуг хэмээх бүжигчин охинтой нэр холбогдоод нэлээд удаж байгаа билээ. Руби хэмээх тайзны нууц нэрээр олонд танигдаад буй Каримаг насанд хүрээгүй байхад С.Берлускони мөнгө төлж садар самуунд уруу татсан хэрэгт буруутгагдсан юм.
Үүнтэй холбогдуулан цагдаа нар Ерөнхий сайд болон Рубиг байцаасан ч тодорхой амжилтад хүрээгүй. “La Repubblica” сонин даваа гаригийн дугаартаа Рубигийн экс Ерөнхий сайдтай ярьсан утасны яриаг нийтэлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар Руби энэ хэргийг нуугаад өнгөрөхийн төлөө С.Берлусконигоос таван сая евро нэхэмжилсэн байна.
Сонин цагдаа нарын Милан хотын прокурорууд өгсөн 2010 оны аравдугаар сарын 26-28-ны хооронд Руби, Берлускони нарын ярьсан таван удаагийн яриаг нийтэлсэн байна. Үүнээс өмнө 17 настай бүжигчин охин, 74 настай Ерөнхий сайд хоёрын харилцааны тухай Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээгүй байсан юм.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)