Гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсныг илрүүлжээ
- 2020-10-22
- Нийгэм
- 0

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсээс “Мал-мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Toyota starex маркийн тээврийн хэрэгслийг шалгахад, жолооч Д нь 1 адуу, 1 үхэр, 30 гулууз хониний гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсныг илрүүлж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд жолооч та бүхэн мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгийн заавал авч явахыг анхаарна уу?

Сэтгэгдэл (0)