Хойд Солонгосын арми 80 жилийн ойгоо тэмдэглэж байна
- 2012-04-25
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын Ардын арми өнөөдөр зэвсэгт хүчин байгуулагдсаны 80
жилийн ойгоо тэмдэглэж байна.Улсын төв талбайд Хойд Солонгосын туг
далбааг намируулсан танк тэргүүтнээр гоцлосон цэргийн сүрт их жагсаал
болж, Хойд Солонгосын ард түмэн баярын үйл ажиллагааг сонирхохоор
олноороо цугларч, эл өдөрт өндөр ач холбогдол өгч байгаа тухай эх
сурвалжууд мэдээллээ.

Эрх барих намын удирдах албан тушаалуудыг үргэлжлүүлэн хашиж байгаа залуухан удирдагч Ким төр, цэргийн их хүчээ хослуулан барьж, цаашид Хойд Солонгосын цэргийн эрхт ёсыг өндөрт өргөж авч явна хэмээж байгаа билээ. Хойд Солонгосын Ардын Намын Армийн Командлагч тэрбээр даваа гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак болон бусад мэдээллийн хэрэгслүүдөөрийнх нь болон улсын нэр хүндэд халдсан хэмээн буруутган, Өмнөдийн эсрэг хатуухан арга хэмжээ авна гэдгээ онцгойлон сануулаад авсан.
Эдийн засгийн хувьд сул дорой байгаа Хойд Солонгос улсын хувьд Өмнөд Солонгосын талыг ийнхүү дарамталсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан хүчирхэг улс хэвээр байгаа гэдгээ нэхэн сануулахыг хичээж байгаагийн илрэл хэмээн хөндлөнгийн ажиглагчидүзэж байна. Улсын энэ сарын эхээр хөөргөсөн хиймэл дагуулт пуужин нь хөөрсөн даруйдаа унаж бүтэлгүйтсэн ч, тэд мөчөөгөө өгөхгүй дахин гурав дахь удаагаа цөмийн пуужингаа хөөргөж туршина хэмээж байгаа билээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)