Хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэх санал гарлаа
- 2020-10-22
- Улс төр
- 1

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.
Тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ.
Уг саналыг одоо хуралдах Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэх гэж байна. Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх юм.
Эцсийн шийдвэрийг МАН-ын удирдах зөвлөл гаргана.

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарын улс төрийн түүхийг танилцуулбал;
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тухайн үеийн МАХН-ын 45 дугаар үүрийн гишүүнээр 2008 оны 8 дугаар сарын 26-нд элсэж, улмаар тус үүрийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдож ажилласан.
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ба 2012-2018 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, 2013-2017 онд МАН-ын Нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, 2013-2017 болон 2019 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2018 оны есдүгээр сарын 22-нд Нийслэлийн МАН-ын хорооны нийт гишүүдийн 50.4 хувийн саналын дэмжлэг авч Нийслэлийн МАН-ын хорооны даргаар, 2020 оны УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт буюу Сонгинохайрхан дүүргээс парламентийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.
