Пакистанд ээлжит дэлбэрэлт болов
Пакистаны зүүн хэсгийн хот Лахоригийн галт тэрэгний буудал дээр болсон
бөмбөгдөлтөд өртөж, гурван хүн амиа алдаж, 38 хүн хүнд бэртэж гэмтсэн
хэрэг гарлаа.
Пакистаны зүүн хэсгийн хот Лахоригийн галт тэрэгний буудал дээр болсон бөмбөгдөлтөд өртөж, гурван хүн амиа алдаж, 38 хүн хүнд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа. Орон нутгийн цагдаагийнхны хэлж байгаагаар бөмбөгдөлт өчигдөр орой орон нутгийн цагаар 6 цагийн орчимд галт тэрэгний хүлээлгийн танхимын ойролцоо болсон байна. Лахори Карачигийн хооронд явах экспресс галт тэргийг хүлээж байсан энгийн номхон ард иргэд ийнхүү халдлагын золиос болж, хохирчээ. Цагдаагийнхан уг халдлагыг Исламист дайчдын хийсэн үйлдэл хэмээн сэжиглэж, хэргийг шалгаж байна.
Өмнө нь нэгдүгээр сард Пакистаны баруун хойд хэсэгт орших захын ойролцоо болсон машины дэлбэрэлтийн улмаас 30 хүн амиа алдаж байсан юм.
О.Удвал
www.UNEN.mn
Сэтгэгдэл (0)