Google файл хадгалах онлайн үйлчилгээгээ нэвтрүүллээ

Интернэтийн хайлтын тэргүүлэгч сайт Google дижитал технологийн пүүсүүдийн дунд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр өөрийн файл хадгалах онлайн үйлчилгээгээ нэвтрүүллээ.
Интернэтийн хайлтын тэргүүлэгч сайт Google дижитал технологийн пүүсүүдийн дунд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр өөрийн файл хадгалах онлайн үйлчилгээгээ нэвтрүүллээ. Хэрэглэгчид албан бичиг баримтаас авахуулаад аудио, видео бичлэг зэрэг өөрийн хүссэн дижитал контентуудаа энд байршуулж, хадгалах боломжтой бөгөөд интернэт сүлжээнд нэвтэрсэн компьютер болон ухаалаг гар утасныхаа тусламжтайгаархүссэн үедээ, хаанаас ч нэвтрэн өөрийн хэрэгцээт файлаа татаж авах гэнэ. Тэд таны эхний 5 гегабайт файлыг үнэгүй хадгалж өгөх юм байна.
Мэдээллийн технологийн нөлөө бүхий компаниуд Apple, Microsoft болон бусад хэд хэдэн компаниуд тус үйлчилгээг мөн хэрэглэгчиддээ санал болгож эхлээд байгаа аж.

                                                                                                                                                     О. Удвал  
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.16.153)

    2012-04-26

    ayataihan yum be flash avch yavahgui amariin bna hezeenees hereglej boloh yum bol turshaad uzii