Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлжээ
- 2020-10-23
- Нийгэм
- 3
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа албаны 10.7 сая төгрөгөөр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх мэдээлэл гараад байна.
Тодруулбал, тэрээр 2019 оны дөрөвдүгээр сард "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдсоноосоо хойш таван сарын дараа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг байгууллагаасаа буюу 2019 оны есдүгээр сарын 2-нд төлүүлжээ.
Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан аж.
Тэрээр "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг "Toyota Prius-1" маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэж мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл (3)
Зочин (66.181.176.45)
Ер нь энд хууль бус юм алга Аливаа аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа хүүхдийн сургалтын төлбөрийг санхүүгийн боломжоо харгалзан хариуцдаг Тэгээд ч Г.Ёндон 2019.09.04 нд Сайд болоогүй байсан
Иргэн (66.181.161.115)
Тэгээд ийм хөрөгөтэй байж 10 сая төргөг төлөх тийм хүндрэлтэй байсан юм байхдаа ичиж амдараасай идэлгүй унавдаа үхэхдээ чи эрлэгийн өмнө нүцгэн л очино шүүдээ тэр хүүхдүүд гэж бас нэг баасны ялаанууд гаоар юм байна л дааа
Б.Баярсайхан (192.82.71.184)
Ёндон гэдэг хүн чинь маш өндөр цалинтай байж хүүхдийнхээ төлбөрийг төрөөс төлүүлсэн байна.Одоо төлбөрийг төлүүлэх хэрэгтэй Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм байна