Эмээлтийн замд автомашинууд мөргөлдөж хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд зургаан автомашин мөргөлдсөн ноцтой осол /2020.10.25/ гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, гурван том хүн, нэг хүүхэд гэмтсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулж, прокурорын хяналт дор шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

 

Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)