БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар, ИТХ-ын даргаар Б.Сэмжидмаа нар ажиллана

Олон ч удаагийн сонгуулиар цэнхэртэж ирсэн Баянгол дүүрэг энэ удаад "УЛААРЧ", шинэ салхи сэвэлзэх нь. 

Баянголчууд энэ удаад Хотын хөгжилд хүчээ нэгтгэж МАН-д итгэл хүлээлгэн олонхи болголоо. Ингэснээр нэг хүний төрөл садан, танил талаар дүүрсэн Баянгол дүүргийг мэдлэгтэй, чадвартай шинэ залуус удирдахаар болж байна. Тус дүүргийн МАН хороо БГД-ийн засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатарыг томилуулахаар саналаа хотын даргад өргөн барьлаа. 

Ө.Сумъяабаатар нь 2001-2004 онд ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд "Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. 

Харин тус дүүргийн ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг  томилуулахаар санал хүргүүлээд байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)