ХААИС-ийг  Дархан руу, ШУТИС-ийг "Эрдэнэт үйлдвэр"-т түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ

БШУЯ-наас өнөөдөр боловсролын цахим шилжилтийн талаар хийсэн мэдээлэлдээ их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх талаар онцоллоо.

Дэд сайд Г.Ганбаяр: “Цахим орчинд гараад байгаа шиг 12 их дээд сургуулийг шууд хаахгүй хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулах замаар шийдвэрлэнэ. ХААИС-ийг 2021 онд Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлсэн тул өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг харин Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ.

Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа сургуулиа шилжүүлье гэсэн бодлогыг ирэх жилээс хэрэгжүүлнэ.

Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна.. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)