Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 340-д хүрэв
- 2020-10-27
- Нийгэм
- 0

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.10.27) нэг хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, манай улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 340 болж байна. Үүнээс 312 нь эдгэрсэн бол 28 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй юм.

