Жирэмсэн эр Томас Бэтие хүүхдүүдээ танилцууллаа.

Урьд нь жирэмсэн байсан ч одоо аль хэдийн гурван хүүхдийн эцэг болсон Томас Бэтие гэр бүлийнхээ хамт  нэгэн телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өглөө.Урьд нь жирэмсэн байсан ч одоо аль хэдийн гурван хүүхдийн эцэг болсон Томас Бэтие гэр бүлийнхээ хамт  нэгэн телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өглөө. Тэрээр дэлхийн хамгийн анхны хүүхэд төрүүлсэн эрэгтэй хүн юм. Даваа гаригт Бэтие өөрийн хүүхдүүд мөн эхнэр Нэнсигийн хамт уламжлалт-бус гэр бүлийн амьдралын талаар мөн хүйсээ солиулсан аав, гэр бүл, хүүхдүүдийг олон нийт хэрхэн хүлээж авсан талаар ярих юм байна. 

Бэтие хавайд төрж өссөн бөгөөд тэр эмэгтэй хүн боловч хуулийн дагуу хүйсээ сольж эрэгтэй хүн болсон байна. Хэдэн жилийн өмнө эхнэр Нэнситэй танилцаж гэрлэсэн хэдий ч түүний эхнэр хүүхэд төрүүлэх боломжгүй учраас өөрөө хүүхэдтэй болохоор шииджээ. Ингээд тэр гурван хүүхдийн эцэг бас эх болсон аж.

Тэр жилийн өмнөөс дааврын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд  төрөлтийн дараах түүний биеийг хэрхэн хэвийн байдалд оруулах талаар эмч нар санаа зовж байна. Магадгүй тэрээр дахин хэзээч жирэмслэхгүй тиймээс умайг тайрах мэс засал хийлгэхээр төлөвлөж буйгаа нуусангүй.


Ц.Оюунтунгалаг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)