Г.Ёндон сайдад сануулга өгч, Х.Бум-Эрдэнийг чөлөөлөхөөр болжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмент” төрийн өмчийн үйлдвэрийн газрын орлогч даргаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлсэн баримт ил болсон.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсэх  УУХҮ-ийн сайд Г.Ёндонд сануулга өгсөн байна. Нийгэмд гараад байгаа асуудал нь сайдаар томилогдохоос өмнө гарсан үйлдэл учраас одоогийн албан тушаалтай нь  холбож хариуцлага тооцохгүй байхаар болжээ. Харин хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн эх үүсвэрийг буцаан төлөх чиглэл өгсөн аж. 

Түүнчлэн, ажилчдаа сарын 30 сая төгрөгийн иогийн сургалтад хамруулж, өөртөө 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэх Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)