Хятадын Ерөнхий сайд Польшид айлчиллаа

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өчигдөр Польшид албан ёсны айлчлалаар хүрэлцэн очжээ. Тэрбээр тус улсад Польшид хоёр өдрийн хугацаатай зочилж байгаа аж. Вэнь Зябао өнгөрөгч лхагва гаригт Польшийн Ерөнхий сайд Дональд Тусктай уулзсан бол өнөөдөр Варшав хотод эхэлсэн “Төв Европ Польш- Хятад” нэртэй эдийн засгийн форумд оролцож байгаа аж
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао өчигдөр Польшид албан ёсны айлчлалаар хүрэлцэн очжээ. Тэрбээр тус улсад Польшид хоёр өдрийн хугацаатай зочилж байгаа аж. Вэнь Зябао өнгөрөгч лхагва гаригт Польшийн Ерөнхий сайд Дональд Тусктай уулзсан бол өнөөдөр Варшав хотод эхэлсэн “Төв Европ Польш- Хятад” нэртэй эдийн засгийн форумд оролцож байгаа аж. Хятад, Польш улсууд хоёр талын харилцаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар болон Европын холбоо эдийн засгийн байдлын талаар хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах нэлээд хэдэн гэрээнд гарыг үсэг зуржээ. Вэнь Зябао өчигдөр орой Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн урилгаар түүнтэй хамт оройн зоогонд орсон байна. Б.Коморовский өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Хятадад айлчилсан бөгөөд энэ үеэр Вэнь Зябаог урьжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)