Азербайжан Армяны цөмийн үйлдвэрийг хаахыг НҮБ-аас хүсэв

Азербайжаны Засгийн газар Мецамор дахь цөмийн эрчим хүчний үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүссэн тухай НҮБ дахь Азербайжаны байнгын төлөөлөгч Агшин Мехтиева мэдэгдлээ.
Азербайжаны Засгийн газар Мецамор дахь цөмийн эрчим хүчний үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүссэн тухай НҮБ дахь Азербайжаны байнгын төлөөлөгч Агшин Мехтиева мэдэгдлээ. “Армяны цөмийн үйлдвэр бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж А.Мехтиева хэлжээ. Тэрбээр цааш нь “Зүүн Европ дахь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хамгийн аюултайд тооцож болох цөмийн зургаан үйлдвэр байгаагийн нэг нь Армянд байна. Ашиглалтын хугацаа дууссанаас гадна аюулгүйн технологийн хувьд асар хоцрогдолтой уг үйлдвэр хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн байна. Уг үйлдвэрээс болж Азербайжанд газар хөдлөлтийн давтамж ихэссэн, мөн үйлдвэрийн тогоог хөргөхөд шаардлагатай ус хүрэлцэхгүй болсон. Бидний судалгаагаар Мецаморын цөмийн эрчим хүчний үйлдвэр дэлхийд хамгийн аюултайд тооцогдож байна” гэжээ. Мецамор нь Армяны баруун захын хот бөгөөд Азербайжаны хилээс хэдхэн километрийн зайтай оршдог байна. Уг үйлдвэр Армяны эрчим хүчний 40 орчим хувийг нийлүүлдэг. Хэдийгээр эл үйлдвэрийн ашиглалтын хугацаа дууссан ч Армяны Засгийн газар хугацааг сунгаж 2020 он хүртэл ашиглахаар болжээ. Уулын Карабахын асуудлаар Азербайжантай зөрчилдөж байсан Армян цөмийн үйлдвэрээ Азербайжаны захиргаанд багтдаг Нахичеваны өөртөө засах орны хилтэй тулгаж барьсан аж.
Э.ТӨГС
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)