880 мянган иргэн тэтгэврээ авч чадахгүйд хүрчээ
- 2012-04-26
- Дэлхий
- 0
Тэтгэврийн насны ард иргэдийг бухимдуулсан нэгэн хэрэг Япон Уылсад дэгджээ. Хөрөнгө санхүүгийн “АIJ” компани ард түмний татварын мөнгө болох ойролцоогоор хоёр тэрбум орчим иенийг шамшигдуулсан хэргээр шалгагдаж байна.

Тэтгэврийн насны ард иргэдийг бухимдуулсан нэгэн хэрэг Япон Уылсад дэгджээ. Хөрөнгө санхүүгийн “АIJ” компани ард түмний татварын мөнгө болох ойролцоогоор хоёр тэрбум орчим иенийг шамшигдуулсан хэргээр шалгагдаж байна. Энэ нь мөнгө хүүлэгч компани бөгөөд 2008 оноос хойш ийм хэмжээний мөнгийг үрэн таран хийжээ. Үүнээс үүдэн Японы 880 мянга орчим хүн тэтгэврийн мөнгөө авч чадахгүйд хүрээд байгаа юм. Компанийн ерөнхийлөгч Асакава Казүко “Бид залилан хийгээгүй бөгөөд олон салбарт үйл ажиллагаа явуулсан боловч ихэнх нь алдагдалд орсны улмаас дампуурлын ирмэг дээр ирээд байна” гэж мэдэгджээ. Гэвч тэрбээр компанийн захирал Такахашид заавар өгч санхүүгийн тайландаа хуурамч мэдүүлэг хийсэн нь хэд хэдэн баримтаар нотлогдсон гэнэ. Япон хүний жилийн дундаж орлого 40 мянган ам.доллар байдаг бол Асакава ерөнхийлөгчийн жилийн орлого 10 сая, удирдах ажилтных нь сарын урамшуулалт цалин гурван сая ам.доллар аж.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)