Испанийн супер багуудыг мулталсан “Байерн” “Челси” хоёр финалд үлдлээ

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Германы “Байерн Мюнхен” клуб, Английн “Челси” багтай өрсөлдөхөөр боллоо. Урд шөнө нь болсон тоглолтод Лондонгийн “Челси” клуб өнгөрсөн жилийн аварга “Барселона”-г буулган авсан бол өнгөрсөн шөнө “Байерн Мюнхен” Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг хожлоо. Ингэснээр Испанийн хөлбөмбөгийн супер хоёр баг хагас шигшээ шатнаас Аваргуудын лигийг орхилоо. Өнгөрсөн долоо хоногт Германд болсон тоглолтод “Реал” 2:1 харьцаатай хожигдсон.
Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Германы “Байерн Мюнхен” клуб, Английн “Челси” багтай өрсөлдөхөөр боллоо. Урд шөнө нь болсон тоглолтод Лондонгийн “Челси” клуб өнгөрсөн жилийн аварга “Барселона”-г буулган авсан бол өнгөрсөн шөнө “Байерн Мюнхен” Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг хожлоо. Ингэснээр Испанийн хөлбөмбөгийн супер хоёр баг хагас шигшээ шатнаас Аваргуудын лигийг орхилоо. Өнгөрсөн долоо хоногт Германд болсон тоглолтод “Реал” 2:1 харьцаатай хожигдсон. Харин өнгөрсөн шөнө өөрийн талбай болох “Сантьяго Бернабеу”-даа 2:1-ээр хожсон. “Реал”-ын лидер Криштиан Рональду дубль /6`, 14`/ хийн, тоглолтын хувь заяаг өөрийн талд эргүүлээд байсан ч ахмад тоглогч Арьен Роббен 27 дахь минутад тооны харьцааг 2:1 болгосон. Ингээд тоглолтын үндсэн цаг өндөрлөтөл дахин гоол ороогүй. Эцэст нь хоёр тоглолтын нийлбэрээр “Реал”, “Байерн”-ийн тоглолт 3:3 харьцаатай өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон юм. Швайнштайгер багаа шигшээд шалгарах хариуцлагатай гоолыг оруулсан бол Нойер “Реал”-ын эхний хоёр цохилтыг хааснаар багтаа давуу байдал авчирсан юм. Эзэн хааны багийн шилдгүүд болох Рональду, Кака нарын цохилтыг хаасан. Өнгөрсөн шөнийн тоглолтод торгуулийн цохилтод “Реал Мадрид”-аас Алонсо ганцаараа даалгавраа амжилттай биелүүлсэн бол “Баейрн”-аас Тони Кроос, Филипп Ламм нар алдаж, харин эцсийн мөчид хагас хамгаалагч Бастьян Швайнштайгер гоолдсоноор 3:1 харьцаатайгаар Германы багийн ялалтаар өндөрлөлөө. Тавдугаар сарын 19-нд “Байерн” өөрийнхээ талбай “Альянц Арена”-даа Английн “Челси” клубыг хүлээн авч, Аваргуудын лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авч чадлаа
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)