УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болов

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ. 

2021 оны төсвийн төслийг хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулан, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсгээс гаргасан саналуудыг МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцжээ. Б.Жавхлан гишүүн "Ажлын хэсэг төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын төсөвт төвлөрүүлж буй орлого хангалтгүй байна.

Тиймээс Засгийн газар яаралтай бүтцийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь гэж үзлээ. Урсгал зардал, хөрөнгө оруулалтыг зардлыг бууруулж болох эсэх дээр ажлын хэсэг ажиллаад 60-70 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзсэн. Мөн халамжийн зардлаас 25 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахад ямар нэгэн эрсдэл үүсэхгүй нь гэж шийдсэн.

Түүнчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалт, хийхээр төлөвлөсөн томоохон хурал зөвлөгөөний зардлаас нийт 20 орчим төгрөгийн хэмнэлт хийх санал гаргаж байгаа" гэлээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)