"Эрдэнэт" үйлдвэр 25 сая төгрөгөөр "Титэм үг-4" номыг худалдан авчээ

Шилэн Цогоо "Эрдэнэт" үйлдвэрийн шилэн дансыг ухаж, маш олон ноцтой мэдээллүүдийг нийтэд ил болгоод буй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлсөн, 52 сая төгрөгөөр массажны сандал авсан, 512 сая төгрөгөөр машин авах гэж байсан гэх мэт олон баримт ил болгоод байгаа юм. 

Тэгвэл хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Оюутолгой” компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Багабандийн бичсэн “Титэм үг IV” номноос 1000 ширхэгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлсэн баримт ил боллоо.

 

Тодруулбал “Титэм үг IV” номыг нэг бүрийг нь 25 000 төгрөгөөр тооцож, нийт 25 000,000 төгрөгөөр Намхай овогтой Сүхбаатар гэх эзэмшигчтэй “Говьтаван хишиг” ХХК-аас 2020 оны 6 сард “Эрдэнэт үйлдвэр”-т зарсан байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.24.67)

    2020-11-03

    багабанди гуай одоо болимоор юмаа ямар ичдэггүй өвгөн вэ