Гүрж ТУХН-өөс гарна

Гүрж Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)-ээс бүрмөсөн харилцаагаа тасалж, үлдсэн хэлэлцээрээс гарахаар төлөвлөж байгаа гэж тус улсын Гадаад харилцааны дэд сайд Нино Каландадзе мэдэгдлээ. ТУХН нь хуучин Зөвлөлт холбоот улс (ЗХУ)-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын холбоо бөгөөд ЗХУ-аас тусгаар тогтносон орнууд Хүйтэн дайны дараах эдийн засаг, улстөр зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, бие биесээ дэмжин туслах зорилгоор байгуулагдаж байжээ.
Гүрж Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН)-ээс бүрмөсөн харилцаагаа тасалж, үлдсэн хэлэлцээрээс гарахаар төлөвлөж байгаа гэж тус улсын Гадаад харилцааны дэд сайд Нино Каландадзе мэдэгдлээ. ТУХН нь хуучин Зөвлөлт холбоот улс (ЗХУ)-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын холбоо бөгөөд ЗХУ-аас тусгаар тогтносон орнууд Хүйтэн дайны дараах эдийн засаг, улстөр зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, бие биесээ дэмжин туслах зорилгоор байгуулагдаж байжээ. Уг холбоонд Орос, Белоруссь, Украин, Казахстан, Киргизстан, Армян, Азербайжан, Тажикстан, Молдав, Туркменистан, Узбекистан багтдаг байна. Харин Гүрж Өмнөд Осетийн бүс нутгийн асуудлаар Оростой дайтсан 2008 оны наймдугаар сард уг холбооноос гарчээ. Оросын давуу хүчинд ялагдаж, Өмнөд Осет, Абхаз мужийг алдсан Гүрж үүний дараа барууны орнууд тэр дундаа АНУ-тай илүү нөхөрлөж НАТО-гийн баазыг олноор байгуулж байгаа билээ. Энэ нь тус улсыг хамтын нийгэмлэгийг байгуулсан, барууныг эсэргүүцэгч Белоруссь, Украинаас гадна ОХУ-ын холбоотон бусад орнуудад “жийгдэхэд” хүргэсэн юм. Иймээс ТУХН-ээс гарсан Гүрж тус холбооны гишүүн орнуудтай байгуулсан хамтын хэлэлцээрээс татгалзахаар болсон байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)