Франц Улсын Засгийн газраас 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Энэ онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай хөгжиж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэсэн юм.

   Франц Улсын Засгийн газрын 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

    Төслийг хэрэгжүүлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байгаа учраас Монгол Улсад ирж ажиллах, сургалт зохион байгуулах Францын мэргэжилтнүүдийг хүлээн авах боломжийн талаар энэ үеэр санал солилцлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)