ЭМЯ: Гурван хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 352 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "11-р сарын 2-3-нд 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ.

Тодруулбал, 10-р сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээр, мөн 10-р сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ.

Сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн жолооч нараас халдвар олноор илэрч байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч иргэн эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 352 боллоо. Халдварын улмаас ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл 30 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байна" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай