Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа
- 2020-11-04
- Нийгэм
- 1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас шинэ жил тэмдэглэхгүй байх УОК-ын саналыг хэлэлцээд дэмжлээ. Ингэснээр энэ оны хувь улсын хэмжээнд нийтийг хамарсан хэлбэрээр шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхаар болж байна.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээл хийх үеэр "Цар тахлын үед амаргүй олон шийдвэр гаргаж байна. КОВИД-19 халдварыг дотооддоо алдаагүй учир хориглосон худалдаа, үйлчилгээ алга. Гэхдээ цар тахлыг даван туулах хүртэл олон нийтийн арга хэмжээг хязгаарлах талдаа байна. Үйлчилгээний салбарууд хэцүү байдалд байгааг ойлгож байна. Гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг дэмжиж байгаа" гэлээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр гаргасан шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хичээллээд 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 2021 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл амрахаар болж байна.
Харин Их дээд сургууль, коллежийн хувьд нэгдүгээр сарын эхээр өвлийн төгсөлт хийх бөгөөд ингэхдээ сургууль тус бүр хичээлийн хөтөлбөр, цаг үеийн нөхцөл байдлаасаа хамаарч амралтаа зохицуулах аж.

Сэтгэгдэл (1)
иргэн (103.9.90.130)
зөв зөв