Аделе бүх тоглолтоо цуцаллаа
- 2011-10-31
- Дэлхий
- 0
Чадварлаг хоолойгоороо хэдийнэ олны танил болсон дуучин Аделе энэ сарын
эхээр Америк Нэгдсэн улсад хийхээр төлөвлөсөн байсан 10 аялан тоглолтын
товоо хоолой нь өвдсөний улмаас цуцалсан байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Чадварлаг хоолойгоороо хэдийнэ олны танил болсон дуучин Аделе энэ сарын эхээр Америк Нэгдсэн улсад хийхээр төлөвлөсөн байсан 10 аялан тоглолтын товоо хоолой нь өвдсөний улмаас цуцалсан байна. Эмч нар түүний хоолойн өвчнийг дууны хөвчний хурц үрэвсэл хэмээн оношилсон бөгөөд тэрээр тун удахгүй өвчнөө эмчлүүлэхээр мэс засалд орох гэж байгаа ажээ.Түүнийг хоолойгоо амраан,бүрэн эдгэхээс нь нааш ямар нэгэн ажил төлөвлөхгүй байхыг эмч нар хатуу сануулсан байна.
Тэрээр есөн сард Англид хийх байсан зургаан тоглолтоо ханиад хүрч, цээжинд нь эмгэг үүссэний улмаас ирэх сард хийхээр хойшлуулаад байсан боловч, мөн л эдгээр тоглолтынхоо товыг цуцалжээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Олон мянган шүтэн бишрэгчиддээ өөрийн дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаадаа сэтгэл шаналахын зэрэгцээ хоолойн өвчиндөө санаа их зовж байна. Надад хоолойгоо бүрэн гүйцэд эмчлэх эсвэл хоолойгоо насан туршдаа эрсдэлд оруулахаас өөр ямар ч сонголт алга” хэмээн бичсэн байна.
Дашрамд дурьдахад, тэрээр энэ долоо хоногт Q сэтгүүлээс тодруулдаг наадмаас шилдэг эмэгтэй дуучны шагнал хүртсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)