Амны хаалт хандивлагчдад сайдын талархлыг гардууллаа

Дэлхий даяар цар тахал нүүрлээд удаж буй хүнд хэцүү цаг үеийг улс орнууд, хүн төрөлхтөн дэм дэмэндээ даван туулж байгаа билээ. Өнөөдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Д.Баярмандах Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 40 мянган ширхэг амны хаалт хандивласан БНСУ-ын “DKCostech” компанийн захирал Ким Док Ху, “King star” компанийн захирал Ю Ман Сон нарыг хүлээн авч уулзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн чин сэтгэлийн “Талархал”-ыг гардуулав.

Солонгос захирлууд сайдын талархлыг хүлээн авсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж “Дотроо халдвар алдаагүй Монгол Улсыг улам сайн байгаасай хэмээн хүсэж байна” гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)