АН-ынхан "Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй" гэсэн бичиг бүхий цамц өмсөн чуулганы хуралдаанд оролцож байна

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.05/ эхэллээ. 

Өнөөдөр 2021 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. МАН 2016 оны сонгуулийн үеэр "Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй" хэмээн ярьж, үүнийгээ сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглаж байлаа.

Харин өнөөдөр УИХ дахь АН-ын гишүүд "Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй" гэсэн бичиг бүхий цамц өмсөн чуулганы хуралдаанд оролцож байна.

 Тухайлбал,  УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй” гэсэн бичиг бүхий цамц өмсчээ. Түүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нарын АН-ын гишүүд  ийм цамцаар жигдэрсэн байна. 

Өнөөдрийн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл, 2021 оны төсвийн төсөл зэрэг улс орны санхүүтэй холбоотой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан АН-ынхан ийнхүү акц хийж байгаа юм байна. Гэхдээ Засгийн газрын өрийг хүн бүрт хуваавал 27 сая төгрөг хүрэхгүй.

Харин АН Монгол Улсын нийт өрийг нийт хүн амдаа хувааж тооцсон бололтой. МАН ч 2016 онд ийм тооцоо гаргаж байсан юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (66.181.178.187)

    2020-11-06

    Ардчилсан нам өөрсдөө тавьж идэж баяжсан шүү. Ардчилсан нам хямрал өрөнд оруулж МАГтөлж сэхээдэг шүү дээ.

  • (122.201.31.71)

    2020-11-05

    АН үед л Монгол улсын 1 иргэн 15 сая төгрөгийн өртэй гээд л байсан та нарын өр. Битгиы ядарсан ард түмний толгойг угаах гэж оролд. Та нар засаг барьсан үедээ яасан юм худалч хулгайчууд зүгээр өөрсдөө идэж гахай болсон

  • Дамдин (122.201.31.71)

    2020-11-05

    Хэн өр тавьсан юм. Анхдагч нь АН шүү та нарын тавьсан өр битгий худал жүжиглээд бай. Та нарын өр ажлаа хий худал ард түмниыг хуурч турхирсан юмнууд. Батсуурь гэж хэлж ярьж ёадахгүй боловсрол муутай хар юм худал дарвалзаад Зайл

  • Иргэн (202.21.127.169)

    2020-11-05

    Би хэзээ ийм их өр тавсныг мэдэхгүйл байна шүү. Би улсад хөдөлмөрлөж татвараа төлбөг хүн . Энэ их мөнгийг төрд байгаа хулгайчууд өөрсдөө л авсан. энэ бол жирийн нэг Монгол хүний таьсан өр биш. Би Дэлхийд ч тэр Улсад ч тэр өргүй хүн

  • Өнөр (202.131.243.186)

    2020-11-05

    Алиалагч нар хахахаха

  • Dorjhand (124.158.66.51)

    2020-11-05

    Ard tumen hezee ulsaas abtsgasan um bl? Ard irged tsalingin dood hemjegee! Tetegwerin dood hemjeegee hudaldan awh chadwartai baihar togtoolgj chadalgu! Er ni 30 jil bolchihloo! hezee hagur ni bugdere 27 say tugrug awchihdg bna aa? tuswus undur tsalinjad! haruytskagatai ajil alva guitsetgedeg humus! Turin undur alva tushaltangud! Unen too barimt garagasan gehed utgehgui bna! Baylag butegchd! Tatwar tulugchud! Gazrin dorhi baylagas orj irsen mungugig : Mongolin ard tumen zuwhun erh medeltengudig bayjulsar 30 jil! Odoo tsashaa 50 jil tur zasginhnig tejeehed zoruylah um gesen!!!

  • zochin (66.181.161.39)

    2020-11-05

    hutsdag har golognvvd be lalruudiin oriig tuluh bolj bna uu hha zailaa