Халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрчээ

11 сарын 4, 5-нд ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийснээс, нийт дөрвөн хүний сорьцод коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий Захирал Д.Нямхүү энэ тухай:  "Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэн, 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй, мөн “COVID-19” халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн   хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ.

 

Дөрөв дэх тохиолдлын хувьд  хэлэхэд бол эмч, сувилагч нар маань коронавирусын халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног ажилладаг. Ажилласан хүмүүс маань гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг. Харин тухайн сувилагчийн хувьд ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн багийг хамт олноор нь бүгдийг нь хяналтдаа аван ажиглалтаа үргэлжлүүлж байна" гэв.

 Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол 356 болоод байна.

Коронавируст халдвар "COVID-19"-ын нөхцөл байдлын мэдээлэл /2020.11.06/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай