Брусе Уиллис Эмма Хэминг нар хүүхэдтэй болно
- 2011-10-31
- Дэлхий
- 0
Холливиудын алдарт жүжигчин Брусе Уиллис түүний эхнэр, загвар зохион
бүтээгч, загвар өмсөгч Эмма Хэминг нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж
байгаа тухай Лхагва гарагт Уиллисийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн
байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
Холливиудын алдарт жүжигчин Брусе Уиллис түүний эхнэр, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Эмма Хэминг нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай лхагва гарагт Уиллисийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хосууд хүүхэдтэй болох гэж буй мэдээгээ анх сонсоод ихэд баярласан бөгөөд шинэ хүнээ угтан авахад бэлтгэн, тэсч ядан хүлээж байгаа ажээ. Хосуудын анхны хүүхэд тэрбээр 2012 оны эхээр мэндлэх ажээ. Өдгөө 56 настай Уиллис 2009 онд 35 настай Эмма Хэмингтэй гэрлэсэн билээ. Түүнд өмнөх эхнэр, алдартай жүжигчин Дэми Муре нь гурван охин төрүүлж өгсөн бөгөөд тэдний хамгийн бага нь 17 настай ажээ.
Уиллис 1980-аад онд телевизийн цуврал “Сарны гэрэл”-ээр кино урлагт хөл тавьсан бөгөөд “Палп Фикшн”, “Зургаа дахь мэдрэхүй”, “Армагедон” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ бокс оффисийн нэртэй жүжигчин болтлоо хөгжиж чадсан юм.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)