Өнөөдөр 23:00 цагаас эхлэн аливаа зорчих хөдөлгөөнийг хумьж, чангатгана
- 2020-11-12
- Нийгэм
- 0

УОК-ын өнөөдрийн хурлаар мөн гамшгийн эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб”-ыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулж, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын явган болон автомашинтай зорчих хөдөлгөөн төдийлөн буурахгүй, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгаалал дутмаг, хангалттай бус байгаа тул цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн хэв журам сахиулж буй алба хаагчдын иргэдэд тавих хяналтыг чангаруулж ажиллахаар шийдвэрллээ.
Энэ хүрээнд өнөөдөр 23:00 цагаас эхлэн аливаа зорчих хөдөлгөөнийг хумьж, чангатгана.
Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, зайлшгүй тохиолдолд, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг зэргээр үйлчлүүлэхдээ амьдарч буй бүсээсээ холдохгүй байдлаар зохицуулж иргэний үүргээ биелүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг УОК-иос анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)