ЭМЯ: Сэлэнгэ аймагт гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд  мэдээлэл өгч байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр  сарын 12-нд буюу сүүлийн хоёр хоногт  ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрлээ.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Арванэгдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Монгол Улсад онош батлагдсан 412 боллоо. 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д онош батлагдсан 90 хүн байна” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай