ЭМЯ: Найман хүнээс коронавирус нэмж илэрлээ
- 2020-11-14
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдөр бүр 11:00, 17:00 цагт иргэдэд мэдээлэл өгч байна. Өнөөдрийн 17:00 цагийн мэдээлэл эхэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д 24 цагийн хугацаанд 21 мянга гаруй хүн өвчилж сүүлийн долоо хоногт хамгийн өндөр өвчлөл бүртгэгджээ. Өвчний тархалт хурд эрчтэй байна.
Өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийснээс хойш коронавирусийн тохиолдол наймаар нэмэгдэж нийт 424 тохиолдол боллоо. Үүний нэг нь эхний тохиолдлын хавьтлаас илэрсэн. 10 сарын 20-нд ирсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн 4 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүн, нэг эмчээс илэрсэн мэдээлэлтэй байна”.
