"Хүчит шонхор" захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн болж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний зах, гэр хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, нийлүүлэлт, нөөц ямар байгаатай танилцлаа.

"Хүчит шонхор" захад  махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Нийслэлчүүд өдөрт дунджаар 110 тн мах хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн хоёр өдөр нийт 618,  өнөөдөр 470 тн мах орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт ихтэй, нөөцөлж авах нь ч их байжээ. Гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн элбэг, үнэ тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Гэхдээ иргэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр мах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан байна.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11,000-12,000, хонины мах 9,000, адууны мах 7,500-8,500 буюу 1,000 гаруй төгрөгийн хэлбэлзэлтэй, төмс нэг килограмм нь 700, сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн, Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,530, будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа.

 

Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. 

Чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хүрэлцээ, хангамж урьдын адил хэвийн, үнэ тогтвортой ч хүн цөөтэй. Энэ нь иргэд ихэвчлэн хүнсний зах, бөөний худалдааны төв рүү явж байгаатай холбоотой гэж худалдагч нар ярьж байна. Эмийн сангуудад эм, тарианы эрэлт, борлуулалт хэвийн, гэхдээ ариутгалын бодис, амны хаалтны нөөц хомсдож  магадгүйг хэллээ.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. Сургуулиас нь хоол хүнс, ариутгалын бодис, амны хаалт, амин дэм зэргийг өгч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу байрыг ариутгаж, халдваргүйжүүлж байна. Сайд нар нөхцөл байдлын талаар өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.26.91)

    2020-11-15

    засгийн газар болон улсын онцгой комисоос хөл хорио тогтоож байгаа бол мах болон хүнсний бүтээгдэхүүний үнийн дээд жишгийг тогтоож нийтэд ил зарлан хязгаарлах арга хэмжээг яаралтай аваач ээ, юу хийгээд байгаа нөхдүүд вэ, энэ байдлыг далимдуулан ченжүүд даварч гүйцлээ. Ганц хоёр захыг торгосон болоод хүмүүсийн амыг хаах хэрэггүй. Ард иргэд гэхээсээ илүү хүнсний захын үнэд хяналтаа чангатгаач ээ

  • Маханд дуртай монгол (192.82.74.181)

    2020-11-15

    Хөөрхий ийм арчаагүй байж болохгүй биз дээ? бүхэл бүтэн засгийн газар харьяа яамны сайд нар ШӨХТГ МХГ үхсэнээ хийгээд байгаа юм.Монголын махны зах зээлийг хумих атгандаа авах боломжийг би та нарт хэлээд өгье угаасаа л энэ ченжүүдээ цэвэрлэе.ХХАЯ төсөв батлуулаад улсын мэдэлд томоохон цэг байгуулаад малчдаас шууд аваад яяг тэр тогтсон үнээрээ худалдаад эхлэе үүнийг хийхээр наад ченж гэж нэрлэгдсэн бузрууд чинь тураад үхчихнэ ингээд л боллоо.Харин улсын мэдлийн газраар үмхий ченжүүдийг харагдавал шууд буудах эрхийг нь өгчих.Өвчин зовлонгоор далимдуулж үнээ нэмдэг энэ аймшигтай арга барилтай бүх нийтээрээ тэмцэж ченж гэж өөрсдийгөө нэрлэсэн явдаг ярьдаг жорлонгуудыг устгацгааяа

  • Сүнээ (202.9.46.0)

    2020-11-15

    Ниргэсэн хойно нь хашгирав.Энэ данхар толгойлсон хулгайч баас тэнд үхсэнээ хийгээд байгаа юм? Өндөр үнээр мах авч хохирсон иргэдийн мөнгийг хувиасаа өгөх гэж очиж байгаа юм уу?