УОК-ын хурлаар хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд 12.00 цагт эхэллээ.

Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог тав хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн тулд  хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг албаныхан ийн хэлж буй.

Хуралдаанаар коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, бүх нийтийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцэн тодорхой саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна.

Хөл хориог сунгах эсэх асуудлыг УОК, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна. 

14.00 цагт Засгийн газар хуралдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)