Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 455 боллоо
- 2020-11-18
- Нийгэм
- 0

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.18/ ээлжит мэдээлэл хийлээ.
-2020.11.18-ны 11:00 цагийн байдлаар, ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зоонозын явуулын лаборатори, мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна.
-Улаанбаатар хот дахь "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирусын халдвар илэрчээ.
