Аймгийн Онцгой комиссоос байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг шалган ажиллаа

Говьсүмбэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой Комиссын дарга Г.Батзам, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой Комиссын орлогч дарга, хурандаа Н.Чанцал, ОБГ-ын орлогч, Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хошууч А.Батболд нар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаа

Тус бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сүмбэр сумын Шуурхай штаб, болон тус суманд үйл ажиллагаа явуулж худалдаа үйлчилгээний зарим байгууллага, иргэдийн нөхцөл байдалтай танилцаж шаардлагатай заавар, зөвлөмж , зөвлөгөө, сануулга, үүрэг чиглэлийг өглөө.

Аймгийн Онцгой комиссоос иргэн танд хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)