Лэди Гагад шанцайн даашинз санал тавьжээ

Энэтхэгийн амьтны эрхийг хамгаалах сайн дурын ажилчид поп од Лэди Гагагаас энэ амралтын өдрүүдэд тус улсад анх удаа зохиогдож буй  Формула-1 уралдааныЭнэтхэгийн амьтны эрхийг хамгаалах сайн дурын ажилчид поп од Лэди Гагагаас энэ амралтын өдрүүдэд тус улсад анх удаа зохиогдож буй  Формула-1 уралдааны нэгэн “шигтгээ” зочноор уригдан, Энэтхэгт ирэх үед нь  шанцайгаар хийсэн даашинз өмсч, хүмүүсийг ногоон хооллолтонд уриалахыг хүсчээ. Өмнө нь 2010 оны MTV видео,  хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр махан даашинз өмсөн ирж байсан түүнийг  Энэтхэгийн амьтдын эрхийг хамгаалах нийгэмлэгийнхэн амьтдын төлөөх үйлсийг хүндэтгэн, айлчлах хугацаандаа ногоон хоолтон болж, мах идэхгүй байхын ач тусыг олонд таниулж, шанцайгаар хийсэн даашинз өмсөн зургаа авахуулна гэдэгт итгэж байна хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгчид бичсэн захидалдаа дурьджээ.

“Хэрвээ түүнийг зөвшөөрвөл бид шанцайгаар гоёмсог даашинз хийж өгнө. Түүнийг гайхалтай сайхан харагдана” гэдэгт итгэлтэй байна хэмээн тус байгууллагын ажилтан Сачин Бангера хэлсэн байна. Даашинзыг дуучны биен дээр навч навчаар нь тогтооход 5-6 цаг орох бөгөөд түүнийг өмссөн байх үед хэн нэгэн усаар шүрших ч юмуу ямар нэгэн байдлаар хорлох гэж оролдсон ч яах ч үгүй хэмээн тэрээр хэлжээ.

Энэ оны эхээр Лэди Гага Энэтхэгийн чат шоуны хөтлөгч Сими Гаревал ярилцлаганд орж байх үедээ Энэтхэг хоол хийж сурч, тухайн орон нутгийн соёлтой танилцахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)