Сирийн засгийн газрын халдлагад 70 хүн дахин амиа алдлаа

Сирийн Засгийн Газрын цэргийн хүчнийхэн улсын төвийн хот Хамад оршин суугчдын эсрэг гал нээж, 70 хүн дахин амиа алдаад байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Орон нутгийн хүний эрхийн ажиглагчдын хэлж байгаагаар, цэргийн хүчнийхэн танк, тэслэгч ашиглан хүчтэй халдлага үйлдэн, ийнхүү нэг дор олон хүн амиа алдсан гэв. Тэдний ихэнх нь халдлагын улмаас сүйдсэн барилгын нурангид дарагдаж  нас баржээ.

НҮБ-н ажиглагчдын багийнхан хүчирхийллийг зогсоох үүрэг аван, халдлага дайралт хамгийн ихээр үйлдэгдэж байгаа төвийн бүсийн хотууд Хама, Хомс зэрэгт арван хоногийн турш ажиллаж байгаа ч, тэдний авч буй арга хэмжээ Сирийн засгийн газрын эсрэг дорвитой алхам болохгүй байна. Иймд, АНУ-ын зүгээс дахин 30 ажиглагчийг нэмж илгээхээр болоод байгаа бөгөөд халдлага дайралт зогсохгүй аваас багийн ажиллах хүчний тоог 300 болгож, нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
О.Удвал 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)