ЭМЯ: Улаанбаатар хотод 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2020-11-25
- Нийгэм
- 0
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 24-ны өдөр лабораториудад нийт 3301 хүнд шинжилгээ хийсэн. Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 6 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 60 болсон.
6 тохиолдлын нэг тохиолдол нь ойрын хавьтал давтан шинжилгээнд илэрсэн бол бусад тав нь ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн.
Дорноговь Айраг суманд нэг тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 18, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 144 боллоо. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 262 тохиолдол бүртгэгдсэн.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 699, эдгэрсэн 342 байнa гэв.
