Чингис хааны хөшөө шүүмжлэл дагуулж байна
- 2012-04-27
- Дэлхий
- 0
Лондон хотын төвд сүндэрлэсэн XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний нэрт байлдан дагуулагч Чингис хааны хө шөө нийслэл хотын иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулж бай гааг “London Evening Standard” сонин мэдээл лээ. Вестминсте рийн зөвлөл (Английн парламент) Лондонд болох зуны олимп болон паралимпийн наадмыг тохиол дуулан хотын үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд их Чингис хааны морьт хөшөөг сонгосон юм.

Лондон хотын төвд сүндэрлэсэн XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний нэрт байлдан дагуулагч Чингис хааны хө шөө нийслэл хотын иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулж бай гааг “London Evening Standard” сонин мэдээл лээ. Вестминсте рийн зөвлөл (Английн парламент) Лондонд болох зуны олимп болон паралимпийн наадмыг тохиол дуулан хотын үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд их Чингис хааны морьт хөшөөг сонгосон юм. Гэсэн ч дээрх шүүмжлэлийн улмаас хөшөөг олимпийн дараа есдүгээр сард Маrble Arch (гантиган нуман хаалга)-аас Cumberland Gate (камберлендын хаалга) уруу нүүлгэхээр болсон байна. Тус улсын Хөдөлмөрийн намын тэргүүн Паул Димолденберг Буриадын уран барималч Д.Намдаковийн бүтээсэн Чингис хааны морьт хөшөөг тохиромжгүй, этгээд гэж хэлжээ. Тэрбээр “Вестминстерийн консерватив зөвлөлийн гишүүд Мarble Arch-д Чингис хааны хөшөө босгох зөвшөөрөл олгохдоо юу бодож байсан юм бол, дараагийнх нь хэн бэ, Сталин уу, Пол Пот уу, Саддам Хуссейн уу” гэж хэлснийг дээрх сонин эш татан нийтэлжээ. Харин Вестминстерийн зөвлөлийн дэд дарга Роберт Дэвис “Чингис хааны хөшөө тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг хурцалж авьяас, билгийг нь бадраана гэж үзсэн, тэгээд ч энэ хөшөө маш сайн бүтээл болсон. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан олон оронд баатраар хүндлэгддэг” гэж шүүмжлэлийг няцаажээ. Уг хөшөөг бүтээсэн Д.Намдаков “UK daily” сонинд өгсөн ярилцлагадаа “Нэгэн цагт Монголын нүүдэлчин овгуудад эзлэгдэж байсан Сибирийн нутагт төрснөөрөө бахархдаг. Өөрийгөө монгол цустай гэж үздэг. Би бүтээлээрээ дайн тулааныг харуулах гээгүй. Хэрвээ би хөшөөг дайчин, тулаанч эрээр харахыг хүсэх юм бол надад дайчин эрээр л харагдана. Гэхдээ би уг бүтээлээрээ Чингис хааныг дайчин гэхээсээ илүүтэй гоц ухаантан, уран сэтгэгчээр дүрсэлсэн” гэжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
орхон23-10в (182.160.46.247)
паул димолденберг гэдэг хүн англичууд энэтхэгийг коничлож байхдаа ямархуу харгислал хэрцгийлэл аллага үйлдэж байсныг мэддэггүй л юм байх даа