ЭМЯ: Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 712 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр улсын хэмжээнд 4,176 хүнд PCR шинжилгээ хийсэн. Шинжилгээ хийсэн хүмүүсээс 13 хүний сорьцод коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 712-т хүрлээ. Нийт батлагдсан тохиолдлуудаас 345 хүн одоогоор эдгэрээд байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 360 батлагдсан тохоилдол эмчлэгдэж байна” гэлээ.

Өчигдөр 4176 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд шинээр

  • Улаанбаатарт 3
  • Сэлэнгэ 4,
  • Орхонд 4,
  • Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна.

Халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс 345 хүн эдгэрсэн бөгөөд эмчлэгдэж байгаа 360 хүн байна. Эдгээрээс

-хөнгөн 301

-хүндэвтэр 55

-хүнд 3

-маш хүнд 1 хүн байна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай