Германы 250 цэрэг Косовод ирлээ

Герман Косовогийн аюулгүй байдал, зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 250 цэрэг илгээжээ. НАТО гишүүн орнуудаасаа Косово дахь цэргийн хүчийг зузаатгаж үндэстэн хоорондын тэмцлээс сэргийлэхийг хүссэн юм.
Герман Косовогийн аюулгүй байдал, зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 250 цэрэг илгээжээ. НАТО гишүүн орнуудаасаа Косово дахь цэргийн хүчийг зузаатгаж үндэстэн хоорондын тэмцлээс сэргийлэхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийн түрүүч болж Германы нэмэлт хүч Косовогийн нийслэл Приштинад ирсэн байна. Ингэснээр тус улс дахь герман цэргүүдийн тоо 550-д хүрчээ. 2008 онд Сербээс тусгаар тогтнолоо зарласан Косовод НАТО цэргүүдээ тараан байршуулсан ч ирэх сарын 5-нд товлогдсон сонгуультай холбогдуулан ийнхүү хүч нэмэгдүүлж байгаа юм. Косовогийн сонгуулийг Сербийн эрх баригчид эсэргүүцэж байгаагаас хоёр талын харилцаа хурцдаж, мөргөлдөөний ирмэгт тулаад байна. Косово ирэх сарын 5-нд Ерөнхийлөгч, парламент, муж, орон нутгийн сонгууль явуулбал тус улсын байр суурь бэхжиж, захиргаагаа бүрмөсөн алдана гэж Сербийн тал үзэж байгаа бололтой. Хэдийгээр Косово АНУ болон Европын хэд хэдэн орны дэмжлэгтэйгээр Сербээс тусгаар тогтнож барууны олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн ч тус улсад болох сонгуульд хяналт тавьж ажиллана хэмээн Сербийн эрх баригчид мэдэгдсэн. Серб одоо ч Косовог өөрийн нэг муж үздэг бөгөөд ОХУ НАТО-гийн орнуудыг Косовог тусгаар улсаар хүлээн зөвшөөрснийг эрс эсэргүүцдэг юм. Харин Косовогийн удирдлагууд “Бид Сербээс ангид бие даасан улс. Дэлхийн 89 орон манай орныг тусгаар тогтносон улсаар хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Белградын эрх баригчид манай сонгуульд хяналт тавих ёсгүй. Тэгээд ч бид сонгуулийг Сербийн хуулиар явуулахгүй” гэсэн байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)