“Тамирчны алдар”-ыг Н.Энхбатад зориулан бүтээжээ
- 2012-04-27
- Спорт
- 0
“Тамирчны алдар” дууг 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхбатад зо риулан “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан зохиожээ. Н.Энхбат, Д.Жаргалсайхан хоёр багадаа тоглож өссөн сайхан найзууд юм. 1988 оны Сөүлийн олимпод хүрэл медалийн төлөө гурван боксчин хүч үзэж хоёр нь ялагдсан тул Н.Энхбатыг медаль авах хамгийн эцсийн найдвар хэмээн дасгалжуулагч нь хүлээж байсан гэдэг. 

“Тамирчны алдар” дууг 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхбатад зо риулан “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан зохиожээ. Н.Энхбат, Д.Жаргалсайхан хоёр багадаа тоглож өссөн сайхан найзууд юм. 1988 оны Сөүлийн олимпод хүрэл медалийн төлөө гурван боксчин хүч үзэж хоёр нь ялагдсан тул Н.Энхбатыг медаль авах хамгийн эцсийн найдвар хэмээн дасгалжуулагч нь хүлээж байсан гэдэг. Д.Жаргалсайхан ч унаган багынхаа найзыг медаль аваасай хэмээн мэддэг маани мэгзмээ уншин залбирч байж. Бурхны авралаар Н.Энхбат хүрэл медаль авлаа. Д.Жаргалсайхан ихэд догдлон нүдэндээ нулимстай үзэг, цаас шүүрэн авахад ...Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан олдоогүй... гэсэн хоёр мөр зурс хийгээд л орж иржээ. Тэр энэ хоёр мөрийг бичээд гурван сар өнгөрчээ. Удалгүй нөгөө шүлгээ үргэлжлүүлэн бичээд хэдэн бадаг дууны үг болгочихож. Уг шүлгээ батлуу лах санаатай “Болор цом” наад мыг санаачлагч, тус наадмын анхны эзэн Д.Пүрэв доржид “Тамирчны алдар” дууныхаа шүлгийг үзүүлж гэнэ. Гэтэл нэрт найрагч “Чиний дууны эхний бадгийн сүүлийн хоёр мөр нэг л болохгүй байна, солиорой” гэжээ. Тэр соль гэсэн нь “Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогссон“ гэдэг хоёр мөр аж. Нүдэндээ нулимстай зогссон гэхээр адуу л санаанд буугаад байх юм гэж найрагч хэлэхэд “Би зас чихъя, харин та одоо л бат лаад өгчих” гэж гуйсаар бай гаад яруу найрагчаар үгийг нь батлуулжээ. “Энхбат маань нүдэндээ нулимстай дэл хийн дэвжээн дээр тө- рийн далбаагаа мандуулаад зогч байсан болохоор өөр үгээр сольж зүрхлээгүй” гэж Д.Жаргалсайхан анд нөх дө- дөө хуучилдаг. Хожим нь Д.Пү- рэвдорж түүнтэй таа ралдаад “Засаагүй нь болж, чиний зөв байж” хэмээжээ. Энэхүү дуу 1992 онд олонд түгсэнээс хойш та мирчдын хайртай дуу болсон юм.
www.UNEN.mn
Сэтгэгдэл (0)